Өсвөрийн жүдочид өрсөлдлөө

Аймгийн Засаг даргын ивээл дор зохион байгуулагдаж буй хүүхдийн спортын 6-р их наадмын анхан шат, жүдо бөхийн өсвөр үеийн аймгийн аварга шалгаруулах "Аваргын гараа" тэмцээн 2-р сарын 27-28-ны өдрүүдэд Спортын ордонд болж өнгөрлөө. Тэмцээнд 15 сум, аймгийн төвийн 7 сургуулийн 23 багийн 367 өсвөрийн жүдочид эрэгтэй, эмэгтэй 12 жинд хүчээ сорьж, шилдгүүдээ шалгарууллаа. Эрэгтэй 27 кг-ын жинд Тэс сумын М.Гантулга, 30 кг-ын жиндУлаан гуталт” дэвжээний У.Буянхүү, 34 кг-ын жинд “Хөхийн хүчтэн” дэвжээний Б.Энхбаяр, 38 кг-ын жинд Тэс сумын Н.Норовжамбал, 42 кг-ын жинд Өндөрхангайн Я.Амин-Эрдэнэ, 46 кг-ын жинд Баруунтурууны Б.Гантөгс, 50 кг-ын жинд Улсын тэргүүний цогцолбор 2-р сургуулийн Б.Балдорж нар тус тус аваргалсан байна. Харин эмэгтэй 52 кг-ын жинд Зүүнговийн П.Мөнхтуяа, 57 кг-ын жинд Баруунтурууны Б.Оюунчимэг, 63 кг-ын жинд Наранбулагийн Ч.Чаминчулуун, 70 кг-ын жинд Цагаанхайрханы М.Нямцэцэг, +70 кг-ын жинд Улаан гуталт” дэвжээний М.Долгормаа, Эм 36 кг-ийн жинд Баруунтурууны Г.Хишигбаяр, 40 кг-ийн жинд мөн сумын Г.Сэвжидмаа, 48 кг-ийн жинд Улаан гуталт” дэвжээний С.Номин нар тус тус тэргүүлжээ.

Тэмцээнд нийлбэр дүнгээр эрэгтэйд Б.Баттулга дасгалжуулагчтай Тэс сум, эмэгтэйд Н.Эрдэнэтогтох дасгалжуулагчтай Баруунтуруун сумын Хөхийн хүчтэн дэвжээ тэргүүлсэн байна.

Увсын өнгө