Өрх толгойлсон эмэгтэйчүүдэд гурил, будаа хандивлалаа

Энэ амралтын өдрүүдээр “Их амгалант номын хүрдэн” хийдийн лам нар Тайванын өглөгийн эзэн зочидтой хамтран Улаангом сумын өрх толгойлсон эмэгтэйчүүд болон олон хүүхэдтэй 100 айлд гурил, будаа, саахар олголоо. Мөн тус өрхийн 100 гаруй хүүхдэд бэлэг хүртээж буян хийсэн байна. Тус хийдийн хамба лам Н.Дүгэрсүрэн ламын санаачлагаар Увс аймагт Тайванын эмч нар жил бүр хүрэлцэн ирж ард иргэдэд үзлэг оношлогоог үнэ төлбөргүйгээр хийдэг юм. Энэхүү үйл ажиллагаа ирэх 7 сарын сүүлчээр явагдах аж. Энэ жилийн тухайд эмч нарын багт нарийн мэргэжлийн мэс заслын болон бөөрний эмч нэмэгдэж ирэх юм байна.

Увсын өнгө