Үйлдвэр, хөдөө аж ахуйн газар

Үйл ажиллагааны ил тод байдал

2014 оны эхний 3 сард ҮХААГ-ын даргын “А” тушаал 14, “Б” тушаал 17 гарган ажиллаж байна. Иргэдийн өргөдөл гомдол, санал хүсэлтийг цахимаар болон утсаар, бичгээр хүлээн авч цаг хугацаанд нь шийдвэрлэж сар бүр тайлагнаж ажилласан. 2013 онд гомдол ирээгүй, нийт 511 хүсэлт, 19 санал хүлээн авч хуулийн хугацаанд шийдвэрлэсэн бол 2014 оны эхний 3 сарын байдлаар 11 хүсэлт, өргөдөл хүлээн авч шийдвэрлээд байна.

Орон нутгийн телевиз, сонинтой хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байна. Мөн иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах 70453405 нээлттэй утас, хайрцаг ажиллуулдаг. Вэб хуудас нээн ажиллуулахаар “Үндэсний Дата төв” УТҮГ-тай гэрээ байгуулан ажиллаж байна.

Байгууллага дээр “Ил тод мэдээлье” самбар ажиллуулж холбогдох мэдээллийг сар бүр шинэчилж байна. Төрийн өмчийн УҮН Био комбинатаас 12 нэр төрлийн вакцин биобэлдмэлийг татан авч 65 мал эмнэлэг, үржлийн үйлчилгээний нэгжүүдэд хүргүүлж үйл ажиллагаанд нь хяналт тавин ажиллаж байна.

Манай Мал эмнэлэг, ариун цэврийн лаборатори нь Мал амьтны эрүүл мэнд- гарал үүслийн гэрчилгээ, Түүхий эд бүтээгдэхүүний гарал үүсэл, Мах, махан бүтээгдэхүүний гарал үүсэл, Сүү, сүүн бүтээгдэхүүний гарал үүсэл, Өндөгний ариун цэврийн гэрчилгээ зэрэг зөвшөөрлийг иргэдэд олгодог.

Мал аж ахуйн хэлтэс íü 2014 онд öºì ñ¿ðýã á¿ðä¿¿ëýõ, íèéò õýýëò¿¿ëýã÷ ìàëä ¿çëýã àòòåñòàò÷èëàë õèéõ,150 толгой малд зохиомол хээлтүүлэг хийх, øèíýýð íºõºæ òàâèõ, ¿ðæëèéí 2,5 мянган толгой ìàëä ¿çëýã àíãèëàëò õèéõ, ¿ðæëèéí øèëìýë ìàëûí ¿çýñãýëýí õóäàëäàà çîõèîí áàéãóóëàõ, îðîëöîõ, мал бүртгэлжүүлэх, усан хангамж бэлчээр хамгаалах, 25 мянган га бэлчээрт царцаатай тэмцэх ажлыг зохион байгуулах, отрын бүс нутаг бий болгох, төл бойжуулах, мал өвөлжилтийн бэлтгэлийг хангуулах, зохион байгуулах зэрэг ìàë àæ àõóéí òåõíîëîãèéí áîëîí ÌÀÀ-ã ýð÷èìæ¿¿ëýõýä àæëàà ÷èãë¿¿ëýí àæèëëàж байна. Мөн төрийн бодлого малчин өрх рүү чиглэж байна. “Хонь, тэмээний ноос бэлтгэж улсын үйлдвэрт тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий иргэнд урамшуулал олгох ажлыг зохион байгуулж байна. Энэ ажил үйлчилгээний хүрээнд сумдын ноосны материалыг нэгтгэн падааны хамт мал хамгаалах санд хүргүүлэн баталгаажуулж байна.

Үйлдвэр газар тариалангийн хэлтэс нь газар тариалангийн үйлдвэрлэлийг эрчимжүүлэн эрсдлийг бууруулах цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэн, ХАА усан хангамж болон ХАА техник хангамж, ашиглалтыг сайжруулах, зоорь, агуулахын хүрэлцээг нэмэгдүүлэх, хамгаалагдсан хөрсний аж ахуй, хөрс ургамал хамгааллыг хөгжүүлэх, сортын тариаланд хянан баталгаа хийх замаар нэгж талбайн ургацыг нэмэгдүүлэх, аймгийн хүн амын хэрэгцээт үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнээр бүрэн хангахад зорилгоо чиглүүлэн ажиллаж байна. Мөн хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль, тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах, салбарын стратеги зорилт, үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлэх, мэргэжлийн удирдлага, мэдээллээр хангах, хүнсний үйлдвэрлэл, нийтийн хоол, худалдаа үйлчилгээний салбарын ажил үйлчилгээг стандартын түвшинд хүргэж хүнсний аюулгүй байдлыг хангуулах талаар бодлого боловсруулан хяналтын байгууллагуудтай хамтран ажиллаж, сургалт сурталчилгаа хийж мэдээллээр хангадаг. Энэ хүрээнд "Хүнсний аюулгүй байдал", "Экологийн цэвэр бүтээгдэхүүн", "Сүү"  үндэсний хөтөлбөрүүдийг аймаг орон нутагт хэрэгжүүлж ажиллана.

Хөнгөн үйлдвэрийн салбарын хууль, тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах, салбарын стратеги зорилт, үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлэх, мэргэжлийн удирдлага, мэдээллээр хангах, энэ салбарт шинжлэх ухааны ололт тэргүүн туршлага нэвтрүүлэх, технологийн шинэчлэл хийх, салбарын ажиллагсадыг мэргэшүүлэх давтан сургалтанд хамруулах, туршлага судлуулах, үйлдвэрлэлийн тогтвортой хөгжлийг ханган үйлдвэрлэл, үйлчилгээг өргөтгөх, шинээр байгуулах замаар ажлын байр шинээр бий болгох, хүн амын амьжиргааны түвшинг нэмэгдүүлэхэд чиг үүргээ чиглүүлэн ажиллаж байна.

Үндэсний боловсруулах үйлдвэрт арьс шир бэлтгэн тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох, хяналт тавих, тайлагнах журмын дагуу жил бүрийн 1 дүгээр сар болон 7 дугаар саруудад урамшууллын материалыг хүлээн авч баталгаажуулах ажлыг зохион байгуулж хэвшлээ.

Хүний нөөцийн ил тод байдал

Аймгийн ҮХАА-н газар нь өнөөдрийн байдлаар малчдыг оруулахгүйгээр 31 орон тоотой үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс төрийн захиргааны албан хаагч 12, төрийн үйлчилгээний албан хаагч 13, гэрээт ажилчин 6, гэрээт малчин 3 ажиллаж байна. Хүнсний үйлдвэрлэл болон газар тариалангийн асуудал хариуцсан мэргэжилтний сул ажлын байранд төрийн албаны шалгалтанд тэнцсэн хүмүүсээс авч ажиллуулж байна. 2013 онд шинээр гарсан Малын генетик нөөцийн болон түүхий эд, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн бүртгэл мэдээллийн мэргэжилтний орон тоонд ажлын байр зарлан, 2014 онд төрийн албаны шалгалтанд орж тэнцсэн мэргэжилтнийг авч ажиллуулсан.

2014 онд хэлтсийн дарга бөгөөд хүний нөөцийн мэргэжилтэн, газар тариалангийн үйлдвэрлэл технологи хариуцсан мэргэжилтэн, үйлдвэрийн асуудал хариуцсан мэргэжилтний орон тоо шинээр гарахад Төрийн албаны тухай хууль болон Засгийн газрын тогтоолын хүрээнд мэргэжилтнүүдийг авч ажиллуулж байна.

2013 онд Мал эмнэлэг, үржлийн албаны 90 жилийн ойн арга хэмжээний үеэр ҮХААГ-ын дарга Ж.Александр, нян судлагч эмч С.Оюун, цөм сүрэг, эрчимжсэн аж ахуй, малын удмын сан хамгаалал хариуцсан мэргэжилтэн Н.Нансал, малын эрүүл мэндийн бүртгэл, мэдээлэл хариуцсан их эмч, мөн малын бэлчээр, тэжээл, усан хангамж хариуцсан мэргэжилтэн А.Лантуубаяр нар Алтан гадас одонгоор шагнагдлаа.

Худалдан авах ажиллагааны ил тод байдал

Үйлдвэр, хөдөө аж ахуйн газар нь бензин шатах тослох материалыг Ундаргавс ХХК, эм ариутгалын бодис боох материалыг Увс эм хангамж ХХК, бичиг хэргийн материалыг Титэм худалдааны төв, засварын материалыг Ховд гол өргөжих ХХК, мэдээлэл сурталчилгаа хэвлэмэл материалыг Сама, МВС телевиз, Увс хан хөхий ХХК-тай гэрээ байгуулан худалдан авалт хийж байна.

Мөн улсын төсвийн хөрөнгөөр Улаангом суманд 5 худаг, Түргэн суманд 2 худаг, Зүүнговь суманд 1 худаг, Зүүнхангай суманд 1 худаг, Тариалан суманд 1 худаг, Өмнөговь суманд 1 худаг, Баруунтуруун суманд 1 худаг, Өндөрхангай суманд 1 худаг, Тэс суманд 2 худаг,   Цагаанхайрхан суманд 1 худаг, нийт 10 сумын бэлчээрт 17 худаг шинээр гаргаж, гадна барилга байгууламжийг МИS6088-2010 стандартын дагуу барьж гүйцэтгэн хүлээлгэн өгнө. Нэг худагны төсөвт өртөг дунджаар 18,9 сая бөгөөд 2014 онд шинээр худаг барих гүйцэтгэгчийг аймгийн Худалдан авах ажиллагааны албатай хамтран 4 дүгээр сарын 25-нд  шалгаруулахаар бэлтгэл ажил хийгдээд байна.

 

 

Сэтгэгдэл

Command item
 
Хэн нэгэн сэтгэгдэл үлдээгээгүй байна.Та анхны сэтгэгдлийг үлдээнэ үү !

*

(500)