Эрүүл мэндийн газар ил тод мэдээлж байна

Үйл ажиллагааны ил тод байдал

   2014 оны эхний улиралд Эрүүл мэндийн газрын даргын 2 нэр төрлийн А тушаал 38, Б тушаал 20, бүгд 58 тушаал гарсан. Үүнд Ажлын хэсэг томилох тухай 12, цалин хөлс нөхөн олговор, урамшуулах тухай 4, мөнгөн тусламж үзүүлэх 3, ажилд томилох ажлаас чөлөөлөх 11, Үнэлгээний хороо байгуулах 2 тушаал гарч хууль эрх зүйн үндэслэлийг хянуулан ажиллаж байна.

   “Нийгмийн эрүүл мэндэд-Салбар дундын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь” сэдэвт аймгийн зөвлөгөөнийг сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга нар, Сум дундын эмнэлэг, ЭМТ-ийн дарга, сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарын 90 хүнийг оролцуулан зохион байгуулсан.

   Аймгийн ЗДТГ-аас дэвшүүлсэн “Төрийн үйлчилгээг Өрх бүрт хүргэх зорилтын хүрээнд ЭМГ-ын удирдлагын баг 7 хоног бүрийн нэг өдөр  аймгийн төвийн алслагдсан хорооны айл өрхөд очиж эрүүл мэндийн болон нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж, тэдний санал хүсэлтийг сонсох ажлыг тогтмол хийж хэвшээд байна.

   Эрүүл мэндийн газар аж ахуйн нэгж албан байгууллага, иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдол, санал хүсэлтийг тогтмол бичгээр, амаар, цахимаар, цаасаар, хайрцагаар 70453149, 93038014 утсаар ажлын цагаар тогтмол хүлээн авч байна. 2014 оны эхний улиралд 57 өргөдөл гомдол, санал хүсэлт ирснээс ажилд орохыг хүссэн 25, сургалтанд явах мэргэжлээ дээшлүүлэх 8, тэтгэмж хүссэн 1, 70452222 утсанд 14 өргөдөл гомдол ирсэн. Эдгээрээс бүрэн шийдвэрлэж хариу өгсөн өргөдөл 48, шийдвэрлэх шатандаа байгаа 9 өргөдөл гомдол, санал хүсэлт байна. Эдгээр өргөдөл, саналын хариуг цахимаар болон бичгээр хуулийн хугацаа хүлээхгүйгээр тухайн цагт нь өгөх ажлыг гүйцэтгэж байна. 

   2014 онд Эрүүл мэндийн салбарт дэвшүүлсэн зорилт, аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт эрүүл мэндийн чиглэлээр тусгагдсан заалтыг хэрэгжүүлэх ажлын талаар орон нутгийн САМА, МВС телевизэд мэдээ, нэвтрүүлэг, ярилцлага өгч, “Увсын өнгө сонинд “Эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жилд бүтэн нүүрийг сар бүр гаргаж, сурталчилгааны материал тогтмол нийтлүүлж байна.

Хүний нөөцийн ил тод байдал

   Увс аймгийн Эрүүл мэндийн газар нь эрүүл мэндийн сайдын 2010 оны 405 тоот тушаал, аймгийн Засаг даргын 2013 оны 149 тоот захирамжаар баталсан бүтэц орон тоогоор ажилладаг. Эрүүл мэндийн газар нь Удирдлага эдийн засаг мэдээллийн хэлтэс, Нийгмийн эрүүл мэндийн хэлтэс, Эмнэлгийн тусламжийн хэлтэс гэсэн гурван хэлтэстэй, 40 орон тоотоогоор үйл ажиллагаа явуулж байна.

   Захиргааны албан хаагч 15, төрийн үйлчилгээний эмнэлгийн мэргэжилтэн 12, төрийн үйлчилгээний албан хаагч 7 ажиллаж байна. Нийт ажиллагсдын 15 хувь нь мэргэжлийн зэрэгтэй, 63.6 хувь нь дээд боловсролтой, 79 хувь нь урт богино хугацааны сургалтанд хамрагдсан.

   Төр засгийн өндөр дээд одон медаль, ЭМЯ, аймгийн Засаг дарга, ЭМГ-ын даргын болон бусад шагналаар 25 ажилтан буюу нийт ажиллагсдын 76 хувь нь шагнал урамшуулалд хамрагдсан.

   Эрүүл мэндийн газарт 6 орон тоо дутагдалтай байна. Үүнд: Эмийн хангамж, эмнэлгийн тоног төхөөрөмжийн төлөвлөлт, худалдан авалт хариуцсан мэргэжилтэн, Амьдралын буруу хэв маягаас үүдэлтэй өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн, Тусламж үйлчилгээний чанар хариуцсан мэргэжилтэн, Эх барих эмэгтэйчүүдийн асуудал хариуцсан мэргэжилтэн, НҮЭМ-ийн асуудал хариуцсан мэргэжилтэн, жолоочийн ажлын байр сул байна. Үүнээс 5 нь төрийн захиргааны, 1 нь төрийн үйлчилгээний ажлын байр байна.

   2014 оны 1 дүгээр улиралд ЭМЯ болон холбогдох газраас зохион байгуулсан сургалтанд 5 мэргэжилтэн оролцсон ба ЭМЯ-ны зардлаар 1, байгууллагын зардлаар 4 мэргэжилтнийг оролцуулсан.

Худалдан авах ажиллагааны ил тод байдал

   2014 онд Сум дундын эмнэлэг, Сумын эрүүл мэндийн төв, Эмийн эргэлтийн сангуудад эм, эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэх /НТШ/ худалдан авах ажиллагааг хууль эрх зүйн хүрээнд Сангийн яамнаас баталсан журмын дагуу зохион байгууллаа. Үнэлгээний хороог 2013 оны 12 дугаар сарын 9-нд ЭМГ-ын даргын А/124 тоот тушаалаар 7 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан.

   Үнэлгээний хорооны холбогдох гишүүд тендерийн урилгыг 2013 оны 12 дугаар сарын 29-ны өдөр “Зууны мэдээ” сонин болон Сангийн яамны e-procurement сайт, Эрүүл мэндийн газрын цахим хуудсанд нэгэн зэрэг байршуулж, ил тод мэдээлснээр тендерт оролцогч байгууллагууд хүсэлтээ ирүүлж тендерийн баримт бичиг авсан байна. Нээлтэнд оролцох хүсэлтэй тендер ирүүлсэн Улаанбаатар хотын 9 Эм ханган нийлүүлэх байгууллагын  төлөөллийг байлцуулан 2014 оны 1 дүгээр сарын 17-нд нээлт хийсэн. 

1. Монос -8, 13, 14-р багцад шалгарч 28 нэр төрлийн 40783520 төг

2. Монфа -3, 6, 9, 19-р багцад шалгарч 104 нэр төрлийн 53412030 төг

3. Цомбо -11-р багцад шалгарч 25 нэр төрлийн 26317400 төг

4. Нахиа -4, 12-р багцад шалгарч 41 нэр төрлийн 71344600 төг

5. Айвико -7-р багцад шалгарч 24 нэр төрлийн 67208630 төг

6. Нугантрейд -17-р багцад шалгарч 23 нэрийн 3000520 төг

7. Эм хангамж -1, 2, 10-р багцад шалгарч 62 нэрийн 42279677 төг

8. Монголфарм -18-р багцад шалгарч 26 нэрийн 6866400 төг

9. Мөнхийн тун -5, 15, 16-р багцад шалгарч 63 нэрийн 72433960 төгрөгийн эм эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэхээр гэрээ хийгдээд, эм нийлүүлэлтийн хувиарын дагуу гэрээний нөхцлийг хангаж нийлүүлэгдэж байна. Улсын төсвийн 266 сая төгрөг, Эмийн эргэлтийн сангийн буюу орон нутгийн 157,6 сая, нийт 383,6 сая төгрөгийн гэрээг 9 Эм ханган нийлүүлэх байгууллагатай хийж гарын үсэг зурууллаа. Шалгаруулалтын үр дүнг сангийн яамны болон өөрийн байгууллагын цахимд байршуулж, Сум дундын эмнэлэг, Сумын эрүүл мэндийн төвүүдэд мэдээллийг хүргүүлэв. ЭМГ-ын ил тод байдлыг самбараар мэдээлсэн.

   Үүнээс гадна бичиг цаасыг “Титэм” худалдааны төв, өргөмжлөл хулдаасан хэвлэлийг “Сүлд дизайн”, сургалтын хөнгөн ундыг “Баянтуруун төв”, бензин шатахууныг “Ундарга Увс” компани нийлүүлэхээр болж, гэрээ байгуулан ажиллаж байна.

Төсөв санхүүгийн ил тод байдал

   Байгууллагын төсөв санхүүгийн ил тод байдлыг хангах Шилэн халаас хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр батлагдсан төсөв болон тодотголоор хасагдаж ирсэн төсвийг цаг хугацаанд нь мэдээлж ажилчдын яриа болон байгууллагын мэдээллийн самбарт байршуулахаас гадна төсвийн гүйцэтгэлийн тайлан, худалдан авалтыг сар бүрийн ажилчдын ярианд танилцуулж мэдээллийн самбар, вэб сайтад байршуулан ажиллаж ирсэн.


Эрүүл мэндийн газрын оны эхний улирлын төсвийн гүйцэтгэл

Төсвийн гүйцэтгэлийн 3 сарын мэдээ

Үзүүлэлт

Төлөвлөгөө

Гүйцэтгэл

Хэтрэлт хэмнэлт

 

Орлогын дүн

322,098,600

322,098,600

-

 

Төсвөөс урсгал санхүүжилт

322,098,600

322,098,600

-

 

Нийт зарлагын дүн

322,098,600

274,544,045

47,554,555

 

Урсгал зардлын дүн

322,098,600

274,544,045

47,554,555

 

Бараа үйлчилгээний зардал

115,567,400

92,016,751

23,550,649

 

Цалин хөлс болон нэмэгдэл урамшил

75,498,900

65,425,765

10,073,135

 

Үндсэн цалин

74,309,000

62,511,765

11,797,235

 

Үр дүнгийн урамшуулал

55,600

-

55,600

 

Унаа хоолны хөнгөлөлт

1,134,300

2,914,000

(1,779,700)

 

Ажил олгогчоос нийгмийн даатгалд төлөгдөх шимтгэл

8,751,200

7,156,513

1,594,687

 

Тэтгэвэр, тэтгэмжийн даатгалын шимтгэл

7,160,100

5,855,329

1,304,771

 

Тэтгэврийн даатгал

5,569,000

4,554,145

1,014,855

 

Тэтгэмжийн даатгал

636,400

520,474

115,926

 

ҮОМШ Өвчний даатгал

795,700

650,592

145,108

 

Ажилгүйдлийн даатгал

159,000

130,118

28,882

 

Байгууллага төлөх ЭМД-ын хураамж

1,591,100

1,301,184

289,916

 

Бараа үйлчилгээний бусад зардал

31,317,300

19,434,473

11,882,827

 

Бичиг хэрэг

1,570,200

738,650

831,550

 

Гэрэл, цахилгаан

900,900

466,569

434,331

 

Түлш, халаалт

9,384,300

7,150,000

2,234,300

 

Тээвэр (шатахуун)

4,521,000

1,701,600

2,819,400

 

Шуудан, холбоо

1,185,300

1,007,109

178,191

 

Ном хэвлэл

119,700

-

119,700

 

Цэвэр, бохир ус

1,322,100

554,135

767,965

 

Дотоод албан томилолт

2,598,900

2,443,620

155,280

 

Газрын төлбөр

43,400

-

43,400

 

Эд хогшил худалдан авах

504,200

812,390

(308,190)

 

Хөдөлмөр хамгааллын хэрэгсэл худалдан авах

163,700

-

163,700

 

Бага үнэ түргэн элэгдэх зүйлс худалдан авах

340,500

812,390

(471,890)

 

Эм, баглаа боодол

712,500

-

712,500

 

Урсгал засвар

-

132,300

(132,300)

 

Бусад гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээний хөлс

5,416,700

2,123,700

3,293,000

 

Аудит, баталгаажуулалт зэрэглэл тогтоох зардал

2,885,000

220,000

2,665,000

 

Банк, санхүүгийн байгууллагын үйлчилгээний хураамж

56,700

21,700

35,000

 

Мэдээллийнтехнологийн үйлчилгээний хөлс

2,475,000

1,882,000

593,000

 

Хичээл үйлдвэрлэлийн дадлага, сургуулалт

618,900

324,000

294,900

 

Дотоодын эх үүсвэрээр санхүүжиж байгаа хөтөлбөр төсөл, арга хэмжээ

2,389,800

1,980,400

409,400

 

Тээврийн хэрэгслийн татвар

29,400

-

29,400

 

Татаас ба урсгал шилжүүлэг

206,531,200

182,527,294

24,003,906

 

Өрх гэрт олгох шилжүүлэг

206,531,200

182,527,294

24,003,906

 

Хөдөөд тогтвор суурьшилтай ажилласны тэтгэмж

134,811,800

116,815,650

17,996,150

 

Ажил олгогчоос олгох тэтгэмж, нэг удаагийн урамшуулал

71,719,400

65,711,644

6,007,756

 

Тэтгэвэрт гарахад нь олгох нэг удаагийн мөнгөн тэтгэмж

71,531,900

65,611,644

5,920,256

 

Шагнал, урамшил

187,500

100,000

87,500

 

Мөнгөн хөрөнгийн үлдэгдэл /2014-3-31/

-

47,554,555

(47,554,555)

 

Харилцах дансны үлдэгдэл

-

47,554,555

(47,554,555)

 

 

 

 

 

Сэтгэгдэл

Command item
 
Хэн нэгэн сэтгэгдэл үлдээгээгүй байна.Та анхны сэтгэгдлийг үлдээнэ үү !

*

(500)