Хот хооронд дандаа том оврын автобус явж байна

   Увс аймгийн зорчигч тээврийн “Түмэнд нээлттэй хязгаарынхан” компани нь Улаанбаатар хот хооронд дандаа том оврын автобус аялуулахаар болсон байна.

   Тус компани нь хот хооронд зорчигчдын ая тухтай, цэвэр цэмцгэр, сэтгэл хангалуун, аюулгүй зорчих нөхцлийг бүрдүүлж, хамгийн сүүлийн үеийн стандартад нийцсэн тээврийн хэрэгслээр долоо хоног бүрийн даваа, мягмар, пүрэв, бямба гарагуудад Улаангом-Улаанбаатар-Улаангом чиглэлд үйлчилгээ үзүүлж байна.
  Өнгөрсөн долоо хоногт МУ-ын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй хамт Увс аймагт ажилласан Зам тээврийн сайд М.Зоригт тус компаниар орж ажил үйлстэй нь танилцсан юм. Энэ үеэр компанийн удирдлагууд хот хооронд зорчдог жолооч нараа замд гарахын өмнө эмчийн үзлэгт, автобусаа бүрэн оношлогоонд тогтмол оруулдаг болсноо дуулгажээ. Мөн Улаангом хот болон ОХУ-ын Тува улсын Кызыл хот хооронд зорчих шинэ үйлчилгээг нээх гэж байгаагаа хэлсэн байна.