Улаангомын 100-гаад ээж “Алдарт эх”-ийн одонгоор шагнагдлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Алдарт эх"-ийн 1, 2-р зэргийн одонгоор шагнуулсан Улаангом сумын 96 эхийн одонг аймгийн ИТХ-ын дарга Э.Насанбат, Засаг дарга Д.Батсайхан болон Улаангом сумын удирдлагууд Эх, үрсийн баярын өдрөөр гардуулан өглөө. Улаангом сумын хэмжээнд “Алдарт эх"-ийн 1-р зэргийн одонгоор шагнуулсан ээжүүдийн хамгийн залуу нь 32 настай, “Алдарт эх"-ийн 2-р зэргийн одонгоор шагнуулсан ээжүүдийн хамгийн залуу нь 29 настай байлаа.

“Алдар эх”-ийн 1-р зэргийн одонгоор 12 ээж, 2-р зэргийн одонгоор 84 ээж шагнуулсан юм.

Увсын өнгө