Улаангомын хотын хог хаягдлыг ачиж зайлууллаа

 Өнгөрсөн баасан гарагаас эхлэн амралтын өдрүүдийг дуустал аймгийн төвд бүх нийтийн цэвэрлэгээ хийгдэж, аж ахуйн нэгж, байгууллагууд, айл өрхүүд, ард иргэд өргөнөөр хамрагдлаа. Улаангом сумын Хот тохижилт үйлчилгээний газрын ажилчид эдгээр өдрүүдэд үдшийн 21 цаг хүртэл ажиллажээ. Эхний өдөр буюу 4-р сарын 5-нд долоон машин буюу 24,5 метр куб хогийг ачиж зайлуулсан байна. Харин дараагийн өдрүүдэд 11 машин буюу 38,5 метр куб, нийтдээ 63 метр куб хогийг ачиж зайлуулан хогны нэгдсэн цэгт хүргэжээ. Үүнээс гадна Улаангом сумын 3-р багт байрлах 55 айлын орон сууцны ар талд байрлах шар усны үер тогтоолдог байсан газрыг хоёр машин шороогоор дүүргэж тэгшилсэн байна.

Шинэ долоо хоногоос эхлэн Улаангом хотын ногоон байгууламжийн бэлтгэл ажлын хүрээнд унаж хазайсан хашаа хайсыг гагнах, сэргээн засварлах ажлыг хийж эхлээд байна.

 Увсын өнгө