Улаангом хотын гудамжийг бүрэн камертэй болголоо

   Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Увс аймгийн Улаангом хотын авто замыг бүрэн камержүүлээд байна. Камер суурилуулснаар авто замын сүлжээгээ бүрэн хянах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд ихээхэн дэмжлэг болох аж.
   Одоогоор Улаангомын 25 цэгт 75 ширхэг хяналтын камер суурилуулсан бөгөөд эдгээр камер нь байрлуулсан цэгээсээ 50 метр орчим газарт ерөнхийд нь, 20 орчим метрт нарийвчлан харах боломжтой байна. Эдгээрээс 5 камер нь 360 градуст орчноо хянах юм байна.
  Цагдаа байхгүй юм чинь гээд улаан гэрлээр явах, замын хөдөлгөөний дүрэм зөрчих тохиолдол их гардаг байна. Замын хөдөлгөөний дүрэм зөрчих, олон нийтийн газар зохисгүй авир гаргах тоолонд хяналтын камерт бичигдэж, гэрийн хаягаар торгуулийн хуудас очно гэдгийг аймгийн Замын цагдаагийн тасгаас анхаарууллаа.

   Гудамжны хяналтын камерийн хяналтыг аймгийн Цагдаагийн газарт хийж байгаа бөгөөд цаашдаа камержүүлэлтээ өргөжүүлж, 200 хүртэл камер суурилуулах боломжтой хэмээн гүйцэтгэгч Нью терравокс компанийн төлөөлөл хэлэв.

Увсын өнгө