Улаангом сумын гурван баг мэдээллийн төвтэй боллоо

 Улаангом сумын 4, 5, 11 багийн Мэдээллийн төв шинээр баригдаж өнөөдөр ашиглалтад орлоо. 2018 оны орон нутгийн төсвийн 389,7 сая төгрөгийн өртөгөөр баригдсан уг төвд дээрх багийн дарга нар, мэдээллийн ажилтан, цагдаа зэрэг албаны хүмүүс суух аж. Тодруулбал, гурван өрөөтэй, спортын заал бүхий багийн төв ийнхүү өнөөдрөөс эхлэн үйл ажиллагаагаа эхлүүлж байна. Ингэснээр Улаангом сумын 4, 5, 11-р багийн иргэд төрийн үйлчилгээг нэг дороос авахаас гадна иргэд багийн хурал, аливаа спорт, соёлын арга хэмжээг дулаахан, цэвэрхэн таатай орчинд зохион байгуулах  боломжтой болсон юм байна.