Увсын өсвөрийн жүдочид бүсийн тэмцээнээс 38 медаль хүртлээ

Завхан аймгийн төв Улиастай хотноо энэ сарын 5-6-ны өдрүүдэд болсон жүдо бөхийн өсвөр үеийн баруун бүсийн аварга шалгаруулах тэмцээнд Увс, Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан аймгийн өсвөрийн 300 гаруй жудочид өрсөлдөж шилдгүүдээ тодруулсан байна. Энэ тэмцээнд Увс аймгийн өсвөрийн жүдочид амжилттай оролцож 14 алт, 7 мөнгө, 17 хүрэл медаль хүртэж, эрэгтэй багаараа нэгдүгээр байр, эмэгтэй багаараа гуравдугаар байр тус тус эзлэж, Ховд аймагт болох УАШТ-нд өргөн бүрэлдэхүүнтэй оролцох эрх авсан байна.

Өсвөрийн жүдочдийн дасгалжуулагчаар Улаангом политехник коллежийн “Улаан гуталт” дэвжээний багш Ю.Баттогтох ажилласан байна.

 Увсын өнгө