Тэсийнхэн оны шилдэгүүдээ шалгарууллаа

 Тэс сумын ЗДТГ-аас 12-р сарын 31-ний өдөр сумынхаа нэгдсэн шинэ жилийг зохион байгуулж, оны шилдэг тэргүүнээ шалгаруулан шагнаж урамшуулсан байна. “Оны шилдэг байгууллага"-аар Д.Хандаа захиралтай Ерөнхий боловсролын 3 дугаар сургууль, "Шилдэг төрийн түшээ"-гээр Ж.Мөнхтуяа, "Шилдэг багш"-аар С.Оюунцэцэг, Б.Чимэд-Очир, "Шилдэг сурагч"-аар Э.Байгальмаа нар тус тус шалгарсан байна. Тэрчлэн, "Шилдэг эрүүл мэндийн ажилтан"-аар ЭМТ-ийн лаборант Н.Алтанчимэг, "Шилдэг төрийн үйлчилгээний ажилтан"-аар "Таван Тэсийн илч" ОНӨААТҮГ-ийн машинист У.Лхайжав, "Шилдэг хилчин"-ээр Гадартын заставын харуулын дарга Э.Бат-Эрдэнэ, "Шилдэг залуу малчин"-аар Нурагт багийн малчин Д.Төгсжаргал, "Шилдэг үйлдвэрлэл эрхлэгч"-ээр Ж.Дамдинсүрэн нар тус тус шалгарчээ.