Онцгой байдлын хэлтэс


Үйл ажиллагааны ил тод байдал
Аймгийн Онцгой байдлын хэлтэс нь 2014 оны бүтээгдэхүүн нийлүүлэлтийг хангах үйл ажиллагааны жилийн төлөвлөгөөг 6 бүлэг 78 заалттайгаар төлөвлөн Онцгой байдлын ерөнхий газрын даргаар батлуулан хэрэгжилтийг нь ханган ажиллаж байна. Оны эхний 4 сарын байдлаар төлөвлөгөөний хэрэгжилт 36.3 хувийн биелэлттэй байна.
Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос орон нутгийн чанартай зам, давааны цасыг цэвэрлэх, зам гаргах болон гамшгаас хамгаалах арга хэмжээнд зориулан олгосон “LIEBHERR-L550” маркийн шанагат ачигч тракторыг хүлээн авсан. Онцгой байдлын ерөнхий газраас тус аймгийн Онцгой байдлын хэлтэст FAW маркийн ус тээвэрлэгч автомашин, аврах завь зэргийг олгосон.
Онцгой байдлын хэлтэс нь сар бүрийн эхний 7 хоногийн Пүрэв гарагт иргэдийг хүлээн авч Онцгой байдлын хэлтсийн үйл ажиллагааг танилцуулах, сурталчлах, санал хүсэлтийг сонсох ажлыг зохион байгуулж байна. Мөн иргэдийн өргөдөл гомдол, санал хүсэлтийг 70452602 утсаар 24 цагийн хугацаанд хүлээн авч санал хүсэлтийн хайрцаг ажиллуулж байна.
2014 оны эхний 4 сард иргэд, албан хаагчдаас 63 өргөдөл хүсэлт хүлээн авч хуулийн хугацаанд шийдвэрлэсэн.
Аймгийн Онцгой байдлын хэлтсээс Онцгой байдлын албаны 10 жилийн ойг угтаж 30 бүтээлч ажлын төлөвлөгөө гарган хэрэгжилтийг нь ханган ажиллаж байна. Энэ хүрээнд хэлтсийн гэрлэн хаяг шинээр хийж, гамшгаас хамгаалах сургалтын төв байгуулж, биеийн тамирын бялдаржуулах танхим зэргийг тохижуулсан.
Оны эхний 4 сарын байдлаар “Гамшгаас хамгаалах зарим арга хэмжээг зохион байгуулах, бэлтгэл бэлэн байдлыг хангах нь” сэдэвт сургалтыг 15 албан газар, аж ахуйн нэгж байгууллага дээр зохион байгуулж явуулсан. Сургалтанд 267 ажилтан, ажиллагсад оролцлоо.
Мөн энэ сарын 11-12-ны өдрүүдэд Цагаанхайрхан суманд “Ой хээрийн түймрээс сэргийлэх, хамгаалах ажлыг зохион байгуулах нь” сэдэвт бүсчилсэн сургалтыг зохион байгуулж, 8 сумын 167 албан тушаалтныг оролцуулсан.
Хүний нөөцийн ил тод байдал
Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2013 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн А/377 дугаар тушаалаар Онцгой байдлын хэлтсийн орон тоо нь 52 төрийн тусгай албан хаагч, 5 гэрээт албан хаагчийн орон тоотойгоор шинэчлэгдэн батлагдсан.
Тус хэлтэс нь дотроо Хэлтэс, урьдчилан сэргийлэх хяналтын тасаг, Аврах, гал унтраах анги, эрэн хайх аврах бүлэг гэсэн бүтэцтэй. Тус хэлтэст 50 төрийн тусгай албан хаагч /офицер 15, ахлагч 35/, 3 гэрээт албан хаагч ажиллаж байна. Нөхөн хангалт 92.9 хувьтай байна. Салааны захирагчийн 2, үйлчлэгчийн 1, слесарын 1 ажлын байранд нөхөн хангалт хийгдээгүй байна. Бие бүрэлдэхүүний 33.7 хувь нь дээд, 11.3 хувь нь тусгай дунд, 49 хувь нь бүрэн дунд боловсролтой.
2014 оны нэгдүгээр улиралд тус хэлтсийн орлогч, урьдчилан сэргийлэх хяналтын тасгийн дарга онцгой байдлын ахмад Д.Өлзийт Онцгой байдлын албаны тэргүүний ажилтан цол тэмдгээр, салааны захирагч ахмад Г.Алтансанаа, аврагч-гал сөнөөгч ахлах ахлагч Ц.Сайнжаргал нар “Онц гал сөнөөгч” тэмдгээр шагнагдсан. Мөн Онцгой байдлын ерөнхий газрын “Жуух бичиг”, “Баярын бичиг”, Онцгой байдлын албаны төлөө 1, 2, 3 дугаар зэргийн тэмдгээр 9 албан хаагч шагнагдаад байна.


Сэтгэгдэл

Command item
 
Хэн нэгэн сэтгэгдэл үлдээгээгүй байна.Та анхны сэтгэгдлийг үлдээнэ үү !

*

(500)