Он гарсаар 6519 гомдол мэдээлэл хүлээж аваад байна

Прокурорын газраас мэдээлж байна

Он гарсаар 6519 гомдол мэдээлэл хүлээж аваад байна

   Аймгийн Прокурорын газар нь 2018 оны 1 дүгээр сараас хойш зөрчлийн талаарх 6519 гомдол, мэдээллийг хүлээн авч хяналт тавьж ажилласнаас 171 буюу 2.62 хувьд нь прокуророос зөрчлийн хэргийн дугаар олгосон байна.

   Эрх бүхий байгууллага, албан тушаалтнууд нь нийт хүлээн авсан зөрчлийн шинжтэй гомдол, мэдээллийн 190 буюу 2.91 хувийг нь хүлээн авахаас татгалзаж, 6155 буюу 94.4 хувийг нь хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн байх ба 0.2 хувь буюу 16 гомдол, мэдээллийн үлдэгдэлтэй байна.

   Зөрчлийн хэргийн дугаар олголтыг байгууллага тус бүрээр нь авч үзэхэд Цагдаагийн байгууллага 161, Мэргэжлийн хяналтын газар 3, Татварын хэлтэс 4, бусад байгууллага 3 зөрчлийн хэрэг нээж ажиллагаа явуулжээ.

   Зөрчлийн 171 хэрэг нээснээс эрх бүхий албан тушаалтан 45 хэрэгт торгуулийн шийтгэл оногдуулж, шүүхээс 117 этгээд баривчлах шийтгэл тус тус оногдуулж шийдвэрлэсэн байна.

   Зөрчлийн хэрэг гарсан байдлыг нутаг дэвсгэрийн харьяаллаар судалж үзэхэд Улаангом сум 94 буюу 54.9 хувь, Өмнөговь сум 30 хэрэг буюу 17.5 хувь, Тэс, Наранбулаг, Тариалан сум тус тус 7 буюу 4 хувь, Сагил сум 5 буюу 2.9 хувь, Малчин сум 3 буюу 3 хувь, Зүүнхангай сум 2 буюу 1.16 хувь, Завхан, Ховд, Өлгий, Өндөрхангай, Зүүнговь сум тус тус 1 буюу 0,5 хувьд нь зөрчлийн хэрэг үйлдэгдсэн байна. 

   Улаангом суманд нийт зөрчлийн 54.9 хувь үйлдэгдсэн байгаа нь бусад сумдаас харьцангүй их хувийг эзэлж байна. Харин 2017 оны сүүлийн хагас жилтэй харьцуулахад 18.6 хувиар буурчээ. Улаангом суманд гарч буй зөрчлийн 25 хэрэг буюу 26.5 хувийг зөрчлийн хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дах хэсэг “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэх, 31 хэрэг буюу 32.9 хувийг Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.4 дүгээр зүйлийн 4.1, 4.2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчсөн” гэх, 11 буюу 11.7 хувийг Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын биед халдсан“ гэх зөрчил, 10 буюу 10.6 хувийг Зөрчлийн тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд зүйлийг хулгайлах”  зөрчил тус тус  эзэлж байгаа нь хамгийн их байна. 

   Өнгөрсөн оны сүүлийн хагас жилтэй харьцуулахад Өмнөговь суманд гарч буй зөрчлийн хэргийн гаралт 16 хэрэг буюу 14.6 хувиар өссөн байна. Учир нь Өмнөговь сумын цагдаагийн хэсэг нь согтуурал шалгах багажтай болсон тул тус суманд гарч буй зөрчлийн 19 хэрэг буюу 63.3 хувийг Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан буюу “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэх зөрчил, 5 буюу 20 хувийг Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.4 дүгээр зүйлийн 4.1, 4.2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчсөн” гэх  зөрчил, 3 буюу 10 хувийг Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан “Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэх зөрчил эзэлж байна. Бусад сумтай харьцуулахад Өмнөговь суманд зөрчлийн хэргийн гаралт их байна.

   Тэс суманд өнгөрсөн онтой харьцуулахад үйлдэгдсэн зөрчлийн хэрэг 3 буюу 42.8 хувиар өссөн байна. Тус суманд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан буюу “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэх зөрчил 5 буюу 71.4 хувийг эзэлж байна.

   Наранбулаг суманд зөрчлийн хэргийг өнгөрсөн оны сүүлийн хагас жилтэй харьцуулахад 4 зөрчлийн хэрэг буюу 42.8 хувиар өссөн байна. Тус суманд гарсан нийт зөрчлийн хэргийн 85.7 хувийг Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан буюу “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэх зөрчил эзэлж байна. Нэг буюу 0.1 хувийг Зөрчлийн тухай хуулийн 8.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд зүйл устгах, гэмтээх” зөрчил эзэлж байна.

   Сагил суманд гарсан зөрчлийн хэргийг өнгөрсөн оны сүүлийн хагас жилтэй харьцуулахад 4 буюу 80 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан буюу “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэх зөрчил 3 буюу 60 хувийг эзэлж байна.

   Зүүнхангай суманд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан буюу “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэх зөрчил 2 буюу 100 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

   Тариалан суманд  Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.4 дүгээр зүйлийн 4.1, 4.2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчсөн” гэх  зөрчил 5 гарсан, бусдын бие махбодид халдах, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил тус тус 1 гарсан ба өнгөрсөн оны сүүлийн хагас жилтэй харьцуулахад 2 буюу 28.5 хувиар өссөн байна.

   Малчин суманд  Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан буюу “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэх,  Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.4 дүгээр зүйлийн 4.1, 4.2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчсөн” гэх  зөрчил тус тус 1 гарсан ба өнгөрсөн оны сүүлийн хагас жилтэй харьцуулахад 1 буюу 25 хувиар буурсан байна.

Завхан, Ховд, Өлгий, Өндөрхангай, Зүүнговь сумуудад 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан буюу “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэх, Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.1 дүгээр зүйлд заасан “Хог хаягдлын тухай хууль зөрчих”, “Танхайрах”, Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.4 дүгээр зүйлийн 4.1, 4.2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчсөн” гэх, Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын биед халдсан“ гэх зөрчлүүд гарсан байгаа нь бусад сумдаас бага байна.

   Зөрчлийг зүйл ангилан авч үзвэл: Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэг “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” зөрчил 68 буюу 39.7 хувь, 5.4 дүгээр зүйлд заасан “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчсөн”  гэх зөрчил 46 буюу 26.9 хувь, Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын биед халдах” гэх зөрчил 13 буюу 7.6 хувийг,  Зөрчлийн тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд зүйл хулгайлах” гэх зөрчил 10 буюу 5.8 хувийг, Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт заасан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм зөрчсөн” гэх зөрчил 5 буюу 2.9 хувийг, Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.19 дүгээр зүйлд заасан “Татварын ерөнхий хууль зөрчих”, “Будсын эд зүйлийг устгах, гэмтээх” зөрчил тус тус 3 буюу 1.7 хувийг, Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 3.1 дүгээр зүйлд заасан “Согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэх зөрчил 4 буюу 2.3 хувийг, бусад зөрчил 6.5 хувийг эзэлж байна.    

   Увс аймгийн  хэмжээнд  2018 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан буюу “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэх зөрчил, Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.4 дүгээр зүйлийн 4.1, 4.2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчсөн” гэх зөрчил тус тус маш их үйлдэгдэж байгаа нь харагдаж байна. 

   Иймд Зөрчлийн тухай хуулийг ард иргэдэд сурталчлан таниулах талаар тодорхой ажил зохион байгуулж, зөрчил зонхилон үйлдэгдсэн Улаангом болон Өмнөговь сумтай хамтран тодорхой төрлийн зөрчлийг дахин гаргахгүй байх талаар сургалт сурталчилгаа зохион байгуулан ард иргэдэд эрх зүйн боловсрол олгох шаардлагатай байна.

Прокурорын газар