“Ойрад” театр шинэ жилийн багц үйлчилгээ гаргажээ

   Шинэ жилийн баярыг тохиолдуулан Увс аймгийн “Ойрад” театраас шинэ жилийн багц үйлчилгээ гарган албан байгууллага, аж ахуйн нэгжүүдэд үйлчилж эхлээд байна.

Энэхүү багцад өвлийн өвгөн, цасан охид, хөтлөгч, алиалагч, 8 төрлийн бүжиг, хөгжим, дуу, хөөмийн үзүүлбэрүүд багтжээ. Унааны зардлыг театр өөрөө хариуцах бөгөөд хамгийн гол нь төлбөрийн хувьд уян хатан байх аж. Өмнөх жилүүдэд тус театрын уран бүтээлчид албан байгууллага, аж ахуйн нэгжийн шинэ жилийн баярын үйл ажиллагаанд хувиараа оролцож, олсон орлогоо өөрсдөө авдаг байжээ. Энэ жилийн хувьд “Ойрад” театр 80 гаруй сая төгрөгийн өртэй байгаа тул ажилчдаа нэгдсэн зохион байгуулалтад оруулж, улмаар орсон орлогынхоо тодорхой хувийг өрөө төлөхөд зориулахаар шийдсэн байна.

Улаангом суманд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд, албан байгууллагууд шинэ жилийнхээ баяр наадмаар “Ойрад” театрын багцаас сонгон авч үйлчлүүлж эхэлжээ.

Б.Батхүү