Нэгдсэн эмнэлэг ил тод мэдээлж байна

Үйл ажиллагааны ил тод байдал

   Эрүүл мэндийн салбар 2014 оныг “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан аймгийн Нэгдсэн эмнэлэг нэгдүгээр улиралд “Сэтгэлд шингэсэн найман үйлчилгээ”-г нэвтрүүлэн ажиллаж байна. Мөн Нэгдсэн эмнэлэгт Оношлогооны төв нээгдснээр иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн үйлчилгээ түргэн шуурхай, чирэгдэл хүндрэлгүй болоод байна. Эмч, эмнэлгийн ажилчдын компьютерийг дотоод сүлжээнд холбосноор ажлын бүтээмж сайжирч, цаасны хэрэглээ багассан. Эмнэлгийн тусламж үйлчилгээний хувьд эхний улиралд амбулаторийн 23694 төлөвлөгөөт үзлэгээс 25853 хүн үзэж 109,1 хувьтай гүйцэтгэсэн үзүүлэлттэй байна.

   Иргэдийн өргөдөл, гомдлыг 7045-2222 утсаар дамжуулан хүлээн авч байгаа ба мөн Нэгдсэн эмнэлгийн 307 тоот өрөөнд байрлах Хүний нөөцийн албанд хүлээн авч шийдвэрлэж байна. Түүнчлэн эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэсгийн хороо ажиллаж, өргөдөл гомдлыг тухай бүрт нь шийдвэрлэдэг.

Хүний нөөцийн ил тод байдал

   Аймгийн Нэгдсэн эмнэлэг нь 17 үндсэн тасагтай, 327 ажилтантай үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс Их эмч 60, сувилагч, тусгай дунд мэргэжилтэн 268, эмнэлгийн бус мэргэжилтэн 59 ажиллаж байна. Он гарсаар давхардсан тоогоор 38 хүнийг түр ажлын байраар хангасан.

   2014 оны нэгдүгээр улиралд бүх ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн боловсруулж танилцуулах шатандаа явж байна. Түүнчлэн хөдөлмөрийн гэрээг шинэчлэн боловсруулаад байна. Гэрээний онцлог нь ажилчдын нийгмийн баталгааг түлхүү анхаарсан хөдөлмөрийн гэрээ болсон.

Худалдан авах ажиллагааны ил тод байдал

   Нэгдсэн эмнэлэг нь эм, эмнэлгийн хэрэгсэл болон мах, хоол хүнс гэх мэт хэрэгцээ шаардлагатай бүтээгдэхүүнүүддээ тендер зарлаж, түүнээсээ шалгаруулан худалдаж авдаг.

   2014 онд 17 багцаар 464 сая төгрөгийн эмийн тендер зарлагдаж 10 эм хангамж нийлүүлэх компаниуд оролцож “Мөнхийн тун”, “Монос фарма”, “Нуган трейд”, “Монфарма трейд”, “Айвико”, “Цомбо”, “Эм хангамж”, “Ситинаро”, “Монгол фарма” зэрэг эмийн компаниуд ялалт байгуулж, эм эмнэлгийн хэрэгслээ ханган нийлүүлж байна.

Төсөв санхүүгийн ил тод байдал

   2014 онд Нэгдсэн эмнэлэгт 4,718,706,500 төгрөг төлөвлөгдсөнөөс оны эхний улиралд 1,071,724,022 төгрөг зарцуулсан байна.

 

 

Сэтгэгдэл

Command item
 
Хэн нэгэн сэтгэгдэл үлдээгээгүй байна.Та анхны сэтгэгдлийг үлдээнэ үү !

*

(500)