Нийгмийн даатгалын хэлтэс ил тод мэдээлж байна

 

Үйл ажиллагааны ил тод байдал

   Өнгөрсөн оныг Нийгмийн даатгалын ерөнхий газраас “Нийгмийн даатгалын үйлчилгээний маркетинг сайжруулах жил” болгон зарласантай холбогдуулан даатгалын үйлчилгээг иргэдэд ойртуулж, хөнгөн шуурхай үйлчилж ажиллалаа.

   2013 оны сангийн орлогын төлөвлөгөө 100,5 хувиар биелэсэн бөгөөд эрүүл мэндийн даатгалд 10584 хүн хамруулахаас жил эцсийн байдлаар 12483 хүн хамрагдаж 117,9 хувьтай байна. Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн шимтгэлийн орлогод 75 сая төгрөгийн орлого оруулахаас 112.8 сая төгрөг оруулж, 150.4 хувиар биелүүлсэн. Эрүүл мэндийн даатгалын санд төр хариуцах иргэдийн эрүүл мэндийн даатгалын шимтгэлд 386.7 сая төгрөг, ажил олгогч даатгуулагчийн эрүүл мэндийн даатгалын шимтгэлд 2.2 тэрбум төгрөгийг хуримтлууллаа. 2013 онд 8308 даатгуулагчдад 19,5 сая төгрөгийн тэтгэвэр, 2795 даатгуулагчдад 1219,8 сая төгрөгийн тэтгэмж, эрүүл мэндийн даатгалын сангаас 36016 даатгуулагчдад 267,2 сая төгрөгийн эмийн үнийн хөнгөлөлт, 57803 даатгуулагчдад 1769,3 сая төгрөгийн эмчилгээ үйлчилгээний санхүүжилт олгосон.

   Өнгөрсөн онд 3335 өргөдөл гомдол, санал хүсэлт хүлээн авч цаг хугацаанд нь шийдвэрлэсэн бөгөөд 0,4 хувийг амаар, үлдсэнийг бичгээр хуулийн хугацаанд нь шийдвэрлэн хариуг хүргүүлсэн. Иргэдийн өргөдөл гомдол, санал хүсэлт хүлээн авах 70453425 нээлттэй утас ажиллуулж иргэд даатгуулагчидтай санаа бодлоо солилцож, хамтран ажиллаж байна. Мөн өөрийн гэсэн www.ndaatgal.uv.gov.mn цахим хуудастай болсноор иргэд, даатгуулагчидтайгаа богино хугацаанд санал бодлоо солилцох боломжтой боллоо.

   “Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай” хуулийг иргэд, даатгуулагчдад сурталчлах олон төрлийн ажлуудыг зохион байгуулсны үр дүнд аймгийн хэмжээнд 16741 иргэн хуулийн хэрэгжилтэнд хамрагдаж,16061 иргэн батлагдаж, 8988 хүний батламж ирээд байна.

   Нийгмийн даатгалын хэлтсийн 1 дүгээр давхарын үйлчилгээний зааланд "Цахим лавлагааны үйлчилгээ" үзүүлэх компьютер байрлуулснаар иргэд дараах үйлчилгээнүүдийг авах боломжтой боллоо. Үүнд:

-Ажилласан жил нөхөн тооцох тухай хуулинд бүртгэгдсэн, баталгаажсан, баталгаажилтын хуудас нь ирсэн эсэхийг өөрөө шууд шүүж харах

-2006-2014 оны цалин болон шимтгэлийн мэдээллийг и-мэйл хаягаараа хүлээж авах

-Нийгмийн даатгалын хэлтсийн үйл ажиллагаатай танилцах зэрэг боломжтой болсон.

   Нийгмийн даатгалын хэлтэс нь оны эхний 2 сард 1719,6 сая төгрөгийн шимтгэлийн орлого төвлөрүүлж ажилласан бөгөөд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 153,3 сая төгрөгөөр өссөн дүнтэй байна. Дээрхи хугацаанд давхардсан тоогоор 8643 даатгуулагчдад тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардалд 4289,4 сая төгрөг зарцуулсан нь өмнөх оны мөн үеэс 629,6 сая төгрөгөөр буюу 17,2 хувиар өсчээ. Тэтгэврийн даатгалын санд 1072,9 сая төгрөг төвлөрүүлсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 138,5 сая төгрөгөөр нэмэгдсэн байна. Энэ оны 1 дүгээр сарын 1-ээс эхлэн оршуулгын зардалын хэмжээ 620 мянган төгрөг болсон нь өмнөх оны мөн үеэс 55,9 хувиар өсөхөд нөлөөлсөн байна.

   Тухайн сард эрүүл мэндийн даатгалын санд 384 сая төгрөг төвлөрүүлж, 403,3 сая төгрөгийг 7670 орчим иргэний эмийн үнийн хөнгөлөлт болон эмнэлгийн тусламж үйлчилгээний зардлыг санхүүжүүлэхэд зарцуулсан.

Нийт төвлөрүүлсэн хөрөнгийн 23,7 сая төгрөг буюу 6,2 хувь нь малчид хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн төлсөн шимтгэл байна. Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын санд 89,5 сая төгрөг төвлөрүүлж 27 иргэний тахир дутуугийн болон тэжээгчээ алдсаны тэтгэвэрт 15,1 сая төгрөг зарцуулсан байна. Ажилгүйдлийн даатгалын санд 37,8 сая төгрөг төвлөрүүлсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 9,2 сая төгрөгөөр өссөн бөгөөд 86 иргэнд 22,2 сая төгрөгийн тэтгэмж олгосон.

Хүний нөөцийн ил тод байдал

   Нийгмийн даатгалын хэлтэс нь удирдах ажилтан 1, гүйцэтгэх ажилтан 36, үйлчилгээний ажилтан 2, гэрээт ажилтан 4, нийтдээ 43 орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулдаг. Санхүү бүртгэл, орлого бүрдүүлэлт, хяналтын алба, эрүүл мэндийн даатгалын алба, үйлчилгээний алба гэсэн гурван албатай.

   Санхүү бүртгэл, орлого бүрдүүлэлт, хяналтын алба нь дарга, ахлах нягтлан, сангийн орлого зарлагын нягтлан, үйл ажиллагааны нягтлан, хяналт шалгалтын байцаагч, төлөвлөлт, судалгаа шинжилгээ нэрийн дансны тооцоо хариуцсан мэргэжилтэн, шимтгэлийн байцаагч гэсэн 7 орон тоотой. Харин Эрүүл мэндийн даатгалын алба нь дарга, байцаагч эмч, орлого, хамралт хариуцсан байцаагч, төлбөр, тооцоо хариуцсан байцаагч гэсэн орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулдаг.

   Үйлчилгээний алба нь дарга, магадлагч эмч, тэтгэвэр тогтоолтын байцаагч, тэтгэвэр олголтын байцаагч, сайн дурын даатгал, сургалт сурталчилгаа, нэг цонхны үйлчилгээ хариуцсан байцаагч, бичиг хэрэг, дотоод хяналтын ажилтан, орон тооны бус байцаагч, архивын ажилтан, жолооч, үйлчлэгч, харуул гэсэн орон тоотой. Мөн 19 суманд нийгмийн даатгал хариуцсан байцаагчид ажиллаж байна.

Худалдан авах ажиллагааны ил тод байдал

   2014 оны 2 дугаар сард хөрөнгө оруулалтаар 1.9 сая төгрөгийн машины сэлбэг хэрэгсэл дугуй худалдан авсан. Машины сэлбэг хэрэгсэл болох дугуйг “Óндрах оюу дэлгэрэх” ХХК нийлүүлсэн бөгөөд тус компанитай гэрээ хийж ажилласан.


 

2014 оны хөрөнгө оруулалтын хуваарь     

 

Хөрөнгө оруулалтын төрөл, зориулалт

2014 оны төсөв /мян.төг/

2 дугаар

сар

4 дугаар

сар

5 дугаар

сар

Нийт хөрөнгө оруулалт

10500.0

1900.0

8100.0

500.0

Их засвар

8100.0

 

8100.0

 

Их засварын зардал

8100.0

 

8100.0

 

Тоног төхөөрөмж

2400.0

1900.0

 

500.0

Тоног төхөөрөмж худалдан авах

500.0

 

 

500.0

Автомашины сэлбэг хэрэгсэл худалдан авах

1900.0

1900.0

 

 

Сэтгэгдэл

Command item
 
Хэн нэгэн сэтгэгдэл үлдээгээгүй байна.Та анхны сэтгэгдлийг үлдээнэ үү !

*

(500)