Иргэдэд газар эзэмшүүлэх ажил эрчимтэй явагджээ

    Увс аймгийн ИТХ-ын 2015 оны газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу доройтолд орж буй 362 га газрыг нөхөн сэргээж, хамгаалалтад авсан байна. Мөн Орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд 9,8 га-д газарт 646 айлын орон сууц баригдан ашиглалтад оржээ.

   Түүнчлэн Улаангом суманд 400 айлын жишиг хороолол баригдаж, 101 иргэнд 7.07 га газар олгосон байна. Аймгийн хэмжээнд 2013-2015 онд барилга байгууламжийн зориулалтаар 166.3 га, аялал жуулчлалын зориулалтаар 15.8 га, гэр хашааны зориулалтаар 74.1 га, төмс хүнсний ногоо, жимс жимсгэний зориулалтаар 203.4 га, хадлангийн зориулалтаар 2656.5 га, зам шугам сүлжээний зориулалтаар 399.2 га, ашигт малтмал олборлох зориулалтаар 1052 га газрыг тус тус эзэмшүүлсэн байна.