Зүүнхангай суманд 47,4 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгдэнэ

 Улаанбаатар хотноо энэ сарын 5-6-ны өдрүүдэд болсон Увс аймагт хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтын үеэр Зүүнхангай суманд 47,4 сая төгрөгийн 22 төрлийн ажил хийгдэхээр болж, хөрөнгө оруулалтын санамж бичигт сумын Засаг дарга гарын үсэг зурсан байна. Тухайлбал, 10 сая төгрөгийн санхүүжилт бүхий хүүхдийн шүд эрүүлжүүлэх хөтөлбөр, 5 сая төгрөгийн санхүүжилт бүхий 6 настай хүүхдийн анги тохижуулах төсөл, гурван сая төгрөгийн санхүүжилт бүхий сумын төв гудамжинд явган хүний зам тавих, гэрэлтүүлэг хийх, мод тарих зэрэг хөрөнгө оруулалтын ажлууд хийгдэхээр болжээ. Эдгээр хөрөнгө оруулалтыг тус сумын харъяат, Улаанбаатар хот болон бусад аймаг хотуудад ажиллаж, амьдарч байгаа сайн санаат Зүүнхангайчууд сэтгэлийн хандив болгон төрөлх сумандаа хийж хэрэгжүүлэхээр болсон байна.

 Увсын өнгө