Д.Дэлэгмаа: Хүний дархлаа тогтолцоо тэнцвэртэй байвал өвдөхгүй, эрүүл байх боломжтой

АНУ-ын “4life” компанийн Трансфер   АНУ-ын “4life” компанийн Трансфер фактор бүтээгдэхүүнийг сүүлийн үед хүмүүс ихээхэн хэрэглэх болсон байна. Аминдаа арчаатай, эрүүл мэнддээ анхаардаг, өөртөө хайртай хүмүүсийн өдөр тутмын хэрэглээ болсон энэхүү бүтээгдэхүүнүүд манай аймагт ч гэсэн орж ирээд багагүй хугацаа өнгөрч, бас тодорхой хэмжээний хэрэглэгчтэй болжээ. Ингээд АНУ-ын “4life” компанийн албан ёсны зөвлөх эмч Д.Дэлэгмаагийн яриаг та бүхэндээ хүргэе.

-Юуны өмнө та өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Дондовын Дэлэгмаа гэдэг. Би 1991 онд Улаангом сумын Арван жилийн 2-р сургууль  дүүргээд улмаар 1998 онд Анагаах ухааны их сургуулийг хүний их эмч мэргэжлээр төгссөн. Увс нутгийн унаган хүүхэд. Аавыг маань Д.Дондов багш, ээжийг минь Г.Цэцэгмаа эмч гэхээр хүмүүс сайн таних байх. Би тэдний том охин нь байгаа юм. Их сургуулиа төгсөж ирээд 1998-2004 онд Увс аймагт эмчээр ажиллаж байгаад Улаанбаатар хот руу шилжсэн.

   2014 оноос хойш АНУ-ын “4life” компанийн албан ёсны зөвлөх эмчээр ажиллаж байна. Эмчийн тангараг өргөсөн хүний хувьд аймгийнхаа хүн амын эрүүл мэндийн төлөө бага ч гэсэн хувь нэмэр оруулахын тулд 2018 оны 10-р сард компанийхаа салбарыг нээж, АНУ-ын “4life” компанийн Трансфер фактор бүтээгдэхүүнийг танилцуулан, яавал эрүүл байх, өвдөхгүй байх талаар сар бүр ирж сургалт мэдээлэл хийж байна. Трансфер фактор бүтээгдэхүүний орц найрлага нь юу юм, хүний биед яаж үйлчилдэг, хэрхэн хэрэглэдэг, үнэгүй авч уух ямар боломж байна, мөн хэрхэн нэмэлт орлого олох боломжтой, ямар болзол хангавал үнэ төлбөргүй гадаадын улс орноор аялах вэ? гэдгийг энэ салбараараа дамжуулан ард иргэдэд танилцуулж байна. Улаангомд салбар нээснээс хойш хүмүүс бараа бүтээгдэхүүнийг эндээс авах болж, бас сургалтанд суух нь нэмэгдэж байгаа.

   Эмч хүний хувьд эрүүл хүн гэж хэнийг хэлэх вэ гэвэл тухайн хүн бие махбодийн хувьд эрүүл байгаад зогсохгүй, нийгмийн хувьд, сэтгэлзүйн хувьд эрүүл байхыг хэлдэг. Дархлаа тогтолцоо зөв, тэнцвэртэй байлгах бүтээгдэхүүнийг ууснаар хүн эрүүл байх юм байна гэдгийг би мэдсэнээс хойш энэ тухай мэдээллийг хүмүүст хүргэх болсон.

-Компанийхаа талаар мэдээлэл өгөөч?

-АНУ-ын “4life” компани нь 1998 онд анх байгуулагдсан залуу компани. Үүсгэн байгуулагч нар нь дархлаа судлаач эрдэмтэд болохоор харьцангуй шинжлэх ухаанд суурилагдсан. Трансфер фактор бүтээгдэхүүнийг хийхийн тулд эрдэмтэд 1940-өөд оноос хойш 6000 гаруй төрлийн эрдэм шинжилгээний ажил хийж, 40 гаруй сая доллар зарцуулсан гэдэг. Тус компанийн монголд үйл ажиллагаа явуулдаг салбар нь “Амин эх булаг” гээд компани бий. Монголд орж ирээд 10 жил болж байна. Бид ирэх 6-р сарын 20-ны үеэр 10 жилийн ойгоо тэмдэглэх гэж байгаа. Хүний биед байдаг чухал мэдээллийн молекулыг үйлдвэрлэдэг компанитай хувь заяагаар холбогдсондоо баяртай байдаг.

   Манай компани 90 гаруй төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Үүнээс 16 нэр төрлийн бүтээгдэхүүн Монголын зах зээл дээр нийлүүлэгдэж, бид хэрэглэж байна.

Дархлаа зүгшрүүлэгч үндсэн бүтээгдэхүүнээс гадна чиглэсэн үйлчилгээтэй бүтээгдэхүүнүүд, турах галбиржихад зориулагдсан бүтээгдэхүүнүүд байдаг.

 Одоо цагт нийгэм маш хурдтай хөгжиж байна. Энэ их хурдтай нийгэмд хөл нийлүүлэхийн тулд эрч хүчтэй байхаас өөр аргагүй. Эрч хүчтэй байхын тулд эрүүл байхгүй бол хаанаас эрч хүч гарах билээ. Иймээс өөрийнхөө биед гаж нөлөөгүй, дасал болохгүй зүйлсийг хэрэглэх шаардлага тулгарч байна.

-Трансфер фактор гэдэг нь Монголоор юу гэсэн үг юм бэ?

-Хүний биеийн цусанд байдаг дархлааны мэдээллийг зөөдөг молекул гэсэн үг. Монголоор зөөвөрлөгч хүчин зүйл гэж орчуулагддаг. Трансфер факторыг 1949 онд эрдэмтэд нээж илрүүлсэн байдаг. Үхрийн сүүний ангир уураг болон хүний цус, ангир уурагт байдаг бүтээгдэхүүн байгаа юм. Цусанд шууд шингэдэг болохоор хоргүй, гаж нөлөөгүй, дасал болохгүй. Ер нь бол хүний биед байддаггүй юманд хүн дурлаж дасал болдог. Тухайлбал, кофе, тамхи, чихэр гэх мэт. Харин хүний биед байдаг юмны чадавхийг нэмээд өгчихөөр тэр нь сэргээд ирдэг. Трансфер факторыг үнээний сүүний 50 кг уурагнаас нано технологиор шүүж зөвхөн 1 кг-ыг цэвэршүүлэн гаргаж авдаг юм. 

   Өдөр бүр хүний биед үүсдэг 80 сая хавдрын эсийг таны дархлааны NK буюу байгалийн устгагч эс устгаж байдаг. Энэ эсийн идэвх буурснаар бид хавдраар өвчлөх магадлал өндөр болдог. Трансфер Фактор нь NK эсийн идэвхийг 437 хувь хүртэл нэмэгдүүлдэг. Хүн эхээс төрөхдөө эхний 60 минут буюу нэг цагийн дотор эхийн хар уургаар дархлааны анхны “мэдлэгийг” Трансфер Фактор хэмээх жижиг молекулын тусламжтайгаар олж авдаг. Зөвхөн ангир уурагт л нярай хүүхдийн дархлаа тогтолцоог “сургах” тусгай прогармм агуулагдаж байдгийг эрдэмтэд нотолсон байдаг. Трансфер Фактор нь бие организмд бүхэлд нь нөлөөлдөг, молекул нь хөнгөн жинтэй учраас цусанд маш амархан шимэгдсэнээр хүний биеийн бүх эрхтэнд шингэн тархдаг.

-Энэ бүтээгдэхүүнийг хэн хэрэглэх ёстой вэ?

-Хүний биед юугаар ч орлуулашгүй, ямар ч ургамал ногоо, эмээр нөхөж чадахгүй энэхүү биологийн идэвхт бүтээгдэхүүнийг хүн бүхэн хэрэглэх шаардлагатай. Эрүүл хүн урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ. Мөн тамирчид, нярай хүүхэд, жирэмсэн ээжүүд, хөхүүл эх, хүүхэд, хөгшид гээд бүх л насныхан уух шаардлагатай. Тэр бүү хэл тэжээвэр мал, амьтдад хэрэглэж болно. Ямарваа нэгэн өвчтэй бол та заавал хэрэглэх хэрэгтэй. Харшлын үед уухад нэн тохиромжтой.

-Трансфер фактор бүтээгдэхүүнийг хэрэглэхийн зэрэгцээ орлого олох боломжтой гэж та дээр хэлсэн. Тэгэхээр энэ талаар дэлгэрүүлж ярих уу?

-Трансфер фактор бүтээгдэхүүнийг өөр хаана ч үйлдвэрлэхгүй, зөвхөн АНУ-ын “4life” компани л үйлдвэрлэдэг байгаа. Компанийн бараа бүтээгдэхүүний тухай мэдээллийг түгээснээр та санхүүгийн эрх чөлөөнд хүрэх боломжтой. Гэхдээ эхлээд компанид гишүүнчлэлтэй болдог. Гишүүн болсны дараа төрөл бүрийн урамшууллыг хүртэх өргөн боломж нээгддэг. Тухайлбал, жилдээ нэг удаа тансаг зэрэглэлийн аялалд компанийн зардлаар 15 хоног аялах боломжтой. Би 2017, 2018 онд европ руу аялаад ирсэн. Одоо энэ жил Сингапур, Тайланд, Малайзын аялалд явна. Нийтдээ 15 давхар усан онгоцоор үнэгүй аялан гээд бод доо. Улаанбаатарт бол гэрээсээ гараад нисэх буудал хүртэлх зардлаа өөрөө даана, түүнээс цаашхийг компани даадаг юм. Аялалд явахаар сэтгэл санаа сэргээд ирдэг шүү дээ. Тэгэхээр ямар ч үнэ төлбөргүйгээр явна гэхээр сайхан байгаа биз дээ. Бас цөндөө олон найз нөхөдтэй болно.

   Мөн бид сайн үйлсийг орхигдуулдаггүй. “4life” компани өнгөрсөн жил 20 жилийнхээ ойгоор 5 сая хүүхдийн жилийн хоолны хэрэглээг хангасан байгаа. Монголдоо ч гэсэн бид жил бүр сайн үйлсийн аян өрнүүлдэг.¬¬¬¬¬ Өнгөрсөн жил өрх толгойлсон зургаан ээжид иж бүрэн гэрийн тавилга өгсөн. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн 83-р цэцэрлэгийг бүрэн тохижуулсан байгаа. Үүнээс гадна бид жил бүр аль хэрэгцээтэй газарт мод тарьж өгдөг. Өнгөрсөн 5 жилийн хугацаанд би гурван удаа АНУ-д байрладаг компанийхаа оффест очиж үйлдвэрлэлтэй танилцсан. Маш олон шагналуудыг хүлээн авч байсан.

   Хүмүүс сүлжээний бүтээгдэхүүн хэрэглэхээс заримдаа айдаг. Гэхдээ монгол эрдэмтэд 2011 онд Трансфер фактор бүтээгдэхүүний тухай авч хэлэлцээд хүний биед ямар нэгэн гаж нөлөөгүй, хэн ч хэрэглэж болно гэж үзээд гарын авлага гаргасан байдаг.

-Хүмүүс ихэвчлэн өвдчихөөд эмнэлэгт ханддаж, өчнөөн их явдал чирэгдэл болдог. Танай бүтээгдэхүүнийг хэрэглээд өвчнөөс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой юу?

-Боломжтой. Хүмүүс нэг үеэ бодвол эрүүл мэндээ сайн боддог, ухамсарладаг болжээ. Үнэтэй байсан ч гэсэн нээрээ энэ чинь хэрэгтэй зүйл шүү гээд үнэ мөнгө харамлахаа больсон байна лээ. Хэрэггүй юманд мөнгө зардагаа хэмнэж чадвал эрүүл мэнддээ маш их хөрөнгө оруулалт хийх боломж байна. Тэр их хэрэгтэй, хэрэггүй юмыг чинь эрүүл байж л олохоос биш өвчтэй бол олдохгүй шүү дээ. Монголчууд Трансфер фактор бүтээгдэхүүнийг маш сайн мэддэг болж, өдөр тутамдаа хэрэглэдэг болсон. Манай “4life” компанийн дэргэд дэлхийн шилдэг тамирчдаас бүрдсэн баг байдаг. Энэ багийн нэг гишүүн нь бид бүхний хайртай бөх, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Олимпийн аварга Н.Түвшинбаяр бөгөөд тэрбээр манай Трансфер фактор бүтээгдэхүүнийг байнга хэрэглэдэг. Тамирчид байнга хэрэглэдэг гэхээр энэ бүтээгдэхүүн маань гаж нөлөөгүй, сэргээшийн төрлийн зүйлгүй гэдэг нь тодорхой байгаа биз дээ. 

-Сүүлчийн мөчийг танд үлдээе?

-Дахин хэлэхэд Трансфер Фактор бол ямар нэгэн химийн аргаар гаргаж авсан нэгдэл биш, ургамал биш, витамин биш, минерал биш, эм бол бүр биш, таны биед байдаг таны эрүүл байхын үндэс болсон дархлааны гол зохицуулагч, гайхамшигт үр дүн гаргаж чадах уургийн молекулын жижиг хэсгүүд юм.

   Төрсөн нутгийнхаа ард иргэдийн эрүүл мэндийн төлөө, хайртай хүмүүстэйгээ аз жаргалтай, эрүүл энх, урт удаан наслаасай гэсэндээ АНУ-ын “4life” компанийн Трансфер фактор бүтээгдэхүүнийг зөвлөж байна. Та бүхэн маань эдгээр бүтээгдэхүүнийг өргөнөөр хэрэглэж, аливаа өвчнөөс урьдчилан сэргийлээрэй гэж хэлэх байна. Ээж маань эмч, би ч гэсэн өөрөө тангараг өргөсөн эмч хүн болохоор хүмүүс өвдөхгүй, эрүүл энх, урт удаан наслаасай гэж байнга бодож, хүсч явдаг.

   Улаангом сумын 3-р багт буюу аймгийн ЗДТГ-ын баруун талд байрлах Централ оффес төвийн 3-р давхарт манай компанийн салбар байрлаж байна. Увсчууд та бүхэн маань манай салбараар зочилж, Трансфер фактор бүтээгдэхүүнтэй танилцаарай. Холбоо барих утас: 99829930, 70455959, 99037374, 91885833.

-Танд баярлалаа.

Увсын өнгө