Дуудлага худалдааны зар

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2019 оны 320 дугаар тогтоолын дагуу Увс аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн эзэмшилд байгаа Ланд круйзер-100 маркын авто машиныг нээлттэй дуудлага худалдаагаар худалдана.

1.Дуудлага худалдааны ерөнхий мэдээлэл

Дуудлагын худалдааны хэлбэр

Нээлттэй

Гэрээний зүйл

1999 онд Япон улсад үйлдвэрлэгдсэн, 2011-2019 онд ашиглагдсан, 7008 УВХ улсын дугаартай Ланд круйзер-100

Дуудлагын худалдаа болох хугацаа

2019 оны 9 дүгээр сарын 10-ны 11цагт

Дуудлагын худалдаа болох газар

Стандарт, хэмжил зүйн хэлтсийн 08 тоот өрөө

Худалдах доод үнэ

9700000 төгрөг /есөн сая долоон зуун мянган төгрөг /

Дуудлагын худалдаанд тавих дэнчингийн хэмжээ

Худалдах доод үнийн 25% буюу 2425000 төгрөг /хоёр сая дөрвөн зуун хорин таван мянган төгрөг/

Ялсан этгээдийг тогтоох журам

Үнэ хаялцан ялагч нь хамгийн өндөр үнэ санал болгосон этгээд байна.

Худалдах, худалдан авах гэрээний ерөнхий нөхцөл

Гэрээг ажлын 3 хоногийн дотор байгуулна. Худалдан авагч нь дуудлага худалдаагаар худалдан авсан эд хөрөнгийн үнийг 14 хоногийн дотор төлнө.

Дэнчинг байршуулах данс

Стандарт, хэмжил зүйн хэлтсийн 100150009401 тоот нэмэлт санхүүжилтийн дансанд байршуулна уу.

            2.Дуудлагын худалдаанд хүсэлт ирүүлэх, оролцогчийг бүртгэх

            Дуудлагын худалдаанд оролцох хүсэлтийн маягтыг зөв, цэвэр бөглөж, дэнчин төлснийг нотлох баримт, иргэний үнэмлэх /хуулийн этгээдийн хувьд улсын бүртгэлийн гэрчилгээний /-ний хуулбарын хамт 2019 оны 8 дугаар сарын  20-ны өдрийн 12 цаг хүртэл Стандарт, хэмжил зүйн хэлтсийн 08 тоот өрөөнд хүлээн авна. Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авч бүртгэх, үнэ хаялцуулах ажиллагаанд оролцуулах боломжгүйг анхаарна уу.

            3.Худалдах хөрөнгийн талаар мэдээлэл авах

            Дуудлагаар худалдах хөрөнгийг өмч эзэмшигч Стандарт, хэмжил зүйн хэлтсийн 70454445 тоот утсаар холбогдоно уу.

СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ХЭЛТЭС