Даавуун тор урлах уралдаан боллоо

 Өнгөрсөн сарын 1-ээс эхлэн улс даяараа нийлэг уутнаас татгалзаж, даавуун, цаасан тор ахуйдаа хэрэглэх болсонтой холбогдуулан Увс нуурын ай савын УТХГН-ийн Хамгаалалтын захиргаанаас аймгийн БСУГ-тай хамтран багш нарын дунд даавуун тор урлах уралдаан зарлан явуулсан байна. Энэхүү уралдаанд аймгийн 24 сургуулийн багш нарын урласан 300-гаад бүтээл ирснээс шүүгчдийн бүрэлдэхүүн шилдэгүүдийг шалгаруулсан байна. Спорт торны ангилал 1-р байранд Сагил сумын сургуулийн багш Б.Баярхүү, 2-р байранд Бөхмөрөн сумын сургуулийн багш Б.Одбаяр, 3-р байранд Наранбулаг сумын сургуулийн багш Ц.Эрхбаяр нар шилдгээр шалгарчээ. Харин

гэр ахуйн торны ангилалд Сагил сумын сургуулийн багш Б.Баярхүү, Өлгий сумын сургуулийн багш Б.Жавзан, Улаангом сумын Ерөнхий боловсролын 4-р сургуулийн багш О.Өнөржаргал нарын бүтээсэн тор тэргүүлжээ. Тэрчлэн албан хэрэгцээний тор ангилалд Бөхмөрөн сумын сургуулийн багш Б.Одбаяр, Тэс сумын сургуулийн багш С.Алтанцэцэг, Улаангом сумын Ерөнхий боловсролын 3-р сургуулийн багш Г.Болормаа нар эхний гурван байр эзэлсэн байна. Сурагчийн хэрэгцээний торны ангилалд Наранбулаг сумын сургуулийн багш Ц.Эрхбаяр, Цогцолбор 2-р сургуулийн багш Б.Нарангэрэл, Цогцолбор 1-р сургууль, багш О.Байгалмаа нар тэргүүлжээ.

Үүнээс гадна сурагчдын дунд явуулсан бүтээлч сэтгэлгээний уралдааны ханын зураг ангилалд Улаангом сумын Ерөнхий боловсролын 3-р сургуулийн сурагч Б.Ганбат, биет бүтээл ангилалд Цогцолбор 1-р сургуулийн сурагч А.Мөнгөншагай нар тус тус тэргүүлсэн байна.

 Увсын өнгө