“Баруун бүсийн хүүхдийн хөгжлийн төв”-д тохижилт хийлээ

Баруун бүсийн Хүүхдийн хөгжлийн төв”-ийн анги, сургалтын танхимын тохижилтын ажлыг улсын төсвийн 24 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Хяргас Арвижих” ХХК хийж гүйцэтгэн, энэ сарын 24-ний өдөр хүлээлгэн өглөө.

 

Тус төв нь хүүхэд залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх орчинг бүрдүүлэн, хүүхдийн авьяас чадвар, оюуны чадамжийг нээн тэгш хүртээмжтэй хөгжүүлэн мэргэжлийн чиг баримжаа, гоо зүйн боловсрол олгох зорилтын хүрээнд үйл ажиллагаа явуулах юм. Үүнд, сэтгэх чадвар, оюун ухааныг хөгжүүлэх, сонгодог болон ардын урлаг, спортын төрөл, тоглоом наадгай, гадаад хэл, зураг, загвар дизайн, техник сэтгэлгээЭЕШ бэлтгэх тусгай хөтөлбөр гэсэн үндсэн чиглэлүүдээр 20 гаруй дугуйланг төрөлжүүлэн хичээллүүлж, хүүхэд багачуудыг олон талаар хөгжүүлэх юм байна.