Алга болсон дөрвөн настай хүүг олжээ

Тариалан сумын Бургастай багийн нутаг Данзангийн цагаан буйр гэдэг газар хаваржиж байсан малчин Цэвээнжавын дөрвөн настай хүү Батзориг өчигдөр орон нутгийн 17 цагийн үед гэрээсээ гарч яваад сураггүй алга болоод байсан юм. Хүүг өнгөрсөн шөнөжин хайсаны эцэст энэ өглөөний 7 цаг 50 минутын үед Онцгойгийн албан хаагчид олжээ. Хүүхэд гэрээсээ баруун зүгт 2 км орчимд Наранбулаг сумын Алдар багийн нутаг Бөөдөөний эхэн гэх газарт осгосон байдалтай доошоо хараад унтчихсан байжээ. Тариалан сумын эмч эрлийн багт явсан болохоор хүүхдийн биеийг үзэж, осголтыг арилган ар гэрт нь хүлээлгэж өгсөн байна. Малдаа явсан ээжийнхээ араас мэдэгдэлгүй дагасан хүү ийнхүү төөрсөн аж. Ар гэрийнхэн нь хайгаад олохгүй болохоороо өнгөрсөн шөнө 3 цагийн үед аймгийн Онцгой байдлын газарт дуудлага өгчээ. Энэ дагуу аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Тариалан сумын 10 гаруй иргэн шөнөжин хүүг хайсан байна.

Алга болсон хүү айлын дунд хүүхэд байжээ.