Аймгийн өсвөрийн цанын аварга шалгаруулах тэмцээн болж байна

   Увс аймгийн Хяргас сумын харъяат, Цанын спортын дэд мастер Г.Цэвээний нэрэмжит 2018 оны өсвөр үеийн Аймгийн аварга шалгаруулах цанын тэмцээн Хяргас суманд өнөөдөр эхэллээ. Тэмцээнд оролцохоор Увс аймгийн Өндөрхангай, Баруунтуруун, Малчин, Зүүнговь, Хяргас сумдын өсвөрийн 60 гаруй тамирчин бүртгүүлсэн байна. Энэ тэмцээний тэргүүн байрын тамирчид ирэх сард Төв аймгийн Жаргалант суманд зохион байгуулагдах Цанын өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авах аж. Өсвөрийн цаначдын аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг аймгийн БТСГазар, Хяргас сумын ИТХ, ЗДТГ болон Спортын дэд мастер Г.Цэвээн нар хамтран зохион байгуулж байна.

   Г.Цэвээн нь цанын спортын дэд мастераас гадна аймгийн Нэгдсэн эмнэлэгт насаараа ажиллаад өндөр насныхаа тэтгэвэрт суусан “Дурангийн Цэвээн” гэж алдаршсан алдартай эмч юм. Тэрбээр одоо “Гэгээн булаг” хэмээх хувийн эмнэлэг ажиллуулж байна.