Аймгийн хэмжээнд цэрэгт татлага явагдаж байна

Энэ сарын 5-ны өдрөөс эхлэн ирэх сарын 30-ны хооронд 2019 оны 1-р ээлжийн цэрэг татлага аймгийн хэмжээнд явагдаж байна. Иймд 18-25 насны залуучууд цэргийн албаны тухай хууль болон Батлан хамгаалахын тухай хуульд заасны дагуу цэрэг татлагын ажиллагаандаа бүрэн хамаарагдахыг холбогдох албанаас анхааруулж байна. Зарлан дуудах мэдэгдэл авсан боловч тогтоосон хугацаанд заасан газарт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, дайчилгаанаас зайлсхийсэн цэргийн үүрэгтэн, цэргийн насны иргэнийг аймаг, сумын Засаг даргын Тамгын газрын батлан хамгаалах асуудал эрхэлсэн нэгжийн дарга 25-105 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох аж. Иймээс цэргийн насны залуус дайчилгаанд бүрэн хамрагдах шаардлагатай байна.

Увсын өнгө